Энэ 7 дугаар сарын 1нд талбайдаа жагсацгаая.
Энд 2008оны7сарын1н болоод өнөөгийн нийгмийн талаар өөрийнхөө бодолыг илэрхийлэхийг хүслээ. Бид бүгд Интэрнэтээр энэ нийгэмийн болохгүй бүтэхгүй янз бүрийн мэдээлэлийг уншаад сэтгэгдэлээ илэрхийлдэг боловч тэр нь үг болоод асуудал шийдвэрлэгдсэн нь ховор хайран цаг хугацаа нервээ бараал өнгөрдөг.
Гадаад дотоодын Бөөн хууль бус хяналтгүй Алт,Зэс,Нүүрсний орд газарууд,Алтны нинжа нарын байгал орчиний сүйтгэл,Хээл хахууль болоод Хятад ажилчдын жилээс жилд хэдэн мянгаара орж ирж байгаа байдал,Атомын цахилгаан станц барих талаарх асуудал, Цөмийн хог хаягдалыг монголд булах талаарх мэдээлэл, Ажилгүйдэл,архидалт,барааны үнийн өсөлт гээд олон асуудлуудыг хэсэг яриа л мартдаг,дахиал ярьдаг дахиал мартдаг дуусдаггүй,шийдвэрлэгддэгүй.Эднийг шийдвэрлэж болохгүй гэжүү?Энэ хэвээрэ үргэлжлээд дампуураад дуусах уу?
Үгүйэ шийдвэрлэж чадна.Бидэнд биднээс хамаарах гэрэлт ирээдүй бий.
Ардчилсан ерөнхийлөгчтэй болоод энэ бүгдийг засах бага ч гэсэн гэрэл харагдаж буй гэж итгэж байгаа.Гэвч түүний доор АВИЛАГЧ, ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ нар урьдийн адил олон байна.
Бид Интэрнэт ТВгээр хэлэлцээд маргалдаад өнгөрөх биш бүгд хамтраад асуудлыг шийдэцгээе.
Энэ 7 дугаар сарын 1нд талбайдаа жагсацгаая.
Энэ өдөр бол бидний Шударга ёс, Эрүүл нийгэмийн төлөөх Эх орончдын өдөр.
Энэ өдөр Нэн түрүүнд шаардах асуудал бол Цөмийн хог хаягдалын асуудал.
Өчнөөн ярилаа,мэдээллээ,шүүмжиллээ.гэвч энэ талаар Засагийн газараас ард түмэндээ ойлгогдохоор тодорхой мэдээлэл огт байхгүй.Энэ нь магадгүй Цөмийн хог хаягдалыг Монголд хаях нь үнэний ортой болохоор тэр биз.Үүнийг нь ч батлаад Гадаадын хэвлэл,Интэрнэт сайтуудаар Америк, Япон Монголд Цөмийн хог хаягдалаа булуулах хэлэлцээр аль хэдийн эхэлчихсэн батлагдчихсан мэтээр нийтэлж Монголыг Цөмийн хаягдалын хогийн цэг хэмээн нэрлэж байна.
Үүнд нь манай засагийн газар бас л мэдээлэл хийгээгүй нь үнэнийг улам баталж байх шиг.Бид үүнийг бас л худалаа шүүмжлээл өнгөрөхүү?
Хэдэн жилийн дараа Монгол хорт хавдартан болоод гажигтай,согогтой хүүхэдээр дүүрвэл бид яах вэ? Нэгэнт оруулаад ирцэн хойно Яаж ч чадахгүй гажигтай хүний үгийг хэнч сонсохгүй.
Тийм болхоор одоо л зогсоох хэрэгтэй.
Засагийн газар огцор,Элбэгдорж,Энхбаяр тийм ийм гэж Өөр тийш нь туйлшралгүй эхний ээлжинд зөвхөн Цөмийн хаягдалыг хэрхэвч монгод булуулахгүйг Засагийн газарт шаардлага тавьж тэр дор нь амлалтыг нь авъя.
Тэгээд бүтэхгүй бол Гал үндэстэн хөдөлгөөн шиг хүч хэрэглэхээс өөр аргагүй.
Тэд Засагийн хийж чадаагүйг хийж чадсан. Гэхдээ7сарын1нд хүч хэрэглэхгүй.
Тайван цуглаан хийх хэрэгтэй.
Бид нэгдвэл илүү ихийг хийж чадна.Эрүүл нийгэмийг бүрэлдүүлж чадна.
2008оны7сарын1нд би ч бас талбайд очсон.Жаргалсайхан,Магнай,Батзандагийн төлөө бус луйварын сонгууль,луйварын улс төрчдийг эсэгүүцэж өөрийнхөө үзэл бодлын төлөө,эх орон эрүүл нийгэмийн төлөө иргэн хүнийхээ хувиар очсон бухамдалаа илэрхийсэн.Бусад хүмүүс ч мөн тийм л байсан. Түүнийг буруу замд хөтөлсөн нь ард түмэний бухимдал сэтгэл хөөрөл дээр дөрөөлсөн цөөхөн хэдэн явуулгын хүнээс л хамааралтай.Өнөөдөр бидэнд Магнай,батзандан нь ч хэрэггүй.
Тэр үеийн буруутанг олж ядаад байх хэцүү зүйл биш шүү дээ. Сонгууль, луйвардагчид тэр үед төр барьж байсан хээл хахуульчид өөр хэн ч биш.Тэдний зарим нь одоо хүртэл байрандаа байж л байгаа нь харамсалтай.
Энэ удаагын загсаал цуглаан бол тайван замаар олон хүнийг хамарсан байх хэрэгтэй.
Орилж хашгирч Төрийн ордонлуугаа юм шидэж,Цагдаатай сөргөөцөлдөх ч хэрэггүй.
Эх ороныхоо төлөө гэсэн ийм олон хүн байдагийн,зүгээр сууж байгаад эх ороноо цөмийн хаягдалын хогийн цэг бологхгүй гэдэгийг л эхний ээлжинд сануулж энэ асуудлыг нэг тийш нь шийдэх өдөр байх болно.
Харин бусад асуудал бол дараагын алхам. Тэр нь:
1.Монголд АЦС (атомын цахилгаан станц) ийг үнэхээр барихаар бол ард түмэнээсээ санал асуулга авч байж шийдэх
2.Монголд орж ирж буй Хятад ажилчдын тоог цөөлөх хязгаарлалт хийх
3.Хууль бус хяналтгүй Алт, Зэс, Нүүрсний орд газарууд,Алтны нинжа нарын асуудлыг нэг мөр шийдэх зогсоох гэх мэт байх хэрэгтэй гэж бодож байна.
Эс бөгөөс Монгол минь мөхөж дууслаа.
Эцэст нь дахин хэлхэд энэ бол энгийн нэгэн иргэн миний л санал магадгүй би буруу бодож байж ч болно.хэрэв дэмжиж байвал үүнийг аль болох олон хүнд дамжуулж энэ 7сарын1нд талбайдаа тайван замын загсаал хийхийг уриалж байна.
Бичсэн Чилүгэн
0 件のコメント:
コメントを投稿